Өгөгдөл

Тэрхийн голын хөндийн гадаргын температурын анализ болон улирлын хөлдөлт, гэсэлтийн өөрчлөлт

Бид энэхүү судалгаагаар Тэрхийн голын хөндийн гадаргын температурын үйл явцыг газарзүй болон байгалийн хүчин зүйлстэй хамаарлыг судлах, мөн ул хөрсний улирлын хөлдөлт гэсэлтийн өөрчлөлтийг мониторинг цооногийн мэдээ ашиглан тогтоох, цаашлаад улирлын хөлдөлт гэсэлтийн загварчлалыг хийхэд хиймэл дагуулын мэдээг ашиглах боломж зэргийг судаллаа. Судалгаанд ашигласан мэдээг энэхүү голын хөндийд байрлах цэвдгийн мониторингийн 3 цэг болон гадаргын температур хэмжигч 10 багажаас авсан. Судалгааны үр дүнгээс үзэхэд улирлын хөлдөлтийн гүн цэвдгийн мониторингийн 3 цэгт 2.8 – 6.22 м-ийн гүнд хэлбэлзэж байсан. Харин улирлын гэсэлтийн гүн Тэрх ар цооногт жилд 5 см-аар нэмэгдэж байсан бол Тэрх ар цооногт улирлын хөлдөлтийн гүн жилд 12 см-аар буурч байна гэсэн үр дүн гарсан. Гадаргын жилийн дундаж температурыг газарзүйн хүчин зүйлс болох өндөршил, зүг зовхис, гадаргын налуу зэрэг хүчин зүйлстэй харьцуулж үзэхэд бага хамааралтай байв (R2 = 0.026-0.23). Харин зуны улирлын гадаргын дундаж температурыг MSAVI, MNDWI, NDMI зэрэг индексүүдтэй харьцуулж үзэхэд хоорондын хамаарал өндөр байна (R2 = 0.37-0.91). Хамгийн өндөр TDD утгыг Т-10 цэгт 2708°С байгаа бол хамгийн бага нь Т-1 дээр 1174°С байна. Хүйтний улирал буюу FDD-ийн хамгийн бага утга нь T-n цэгт -3020°С байсан бол хамгийн их нь Т-10 цэгт -1553°С тус тус байна. Дээрх утгуудаас гаргаж авсан N-факторыг MSAVI индекстэй харьцуулж үзэхэд R2 нь 0.77 буюу сайн гэж гарсан нь цаашид энэхүү индексийг улирлын хөлдөлт гэсэлтийн загварчлалд ашиглах боломжтой гэдгийг харуулж байна.

Өгөгдөл ба материал

Нэмэлт мэдээлэл

Талбар Утга
Эх сурвалж https://www.mongoliajol.info/index.php/MJGG/article/view/3065
Зохиогч Х. Тэмүүжин
Арчлагч Ё. Пүрэвдулам
Сүүлийн шинэчлэл 2024 4-р сар 5, 09:23 (UTC)
Үүссэн 2024 4-р сар 5, 09:18 (UTC)