Өгөгдөл

Ой модны экологийн ач холбогдол (Ном)

Монгол орны ой нь Хэнтий, Хангай, Алтайн уулархаг нутагт тархан ургаж, гол мөрний эх, ундаргыг бүрдүүлж, усны урсцыг зохицуулах, хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, амьтан ургамлын амьдрах орчныг бүрдүүлэх зэргээр экосистемийн тэнцвэрт байдлыг хангахын зэрэгцээ үйлдвэрийн түүхий эдийн нэг чухал нөөц болж байдаг тул экологи, нийгэм, эдийн засгийн олон талын ач холбогдолтой билээ. Манай ой нь Төв Азийн эрс тэс уур амьсгалтай нөхцөлд зохицон ургадаг, генетикийн олон янз байдлыг хадгалсан өвөрмөц экосистем юм. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хүний сөрөг үйл ажиллагаа, түймрээс үүдэлтэй ойн доройтол, хомсдол эрчимжиж байна. Түүнчлэн уур амьсгалын эрс тэс нөхцөлд ургадаг тул бүтээмж бага, өсөлт удаан, ган хуурайшилт, түймэр, хөнөөлт шавж, өвчин зэрэг байгалийн хүчин зүйлс, хүний сөрөг үйл ажиллагааны нөлөөнд экологийн тэнцвэрт байдлаа амархан алддаг, байгалийн аясаар нөхөн сэргэх, тэлж ургах чадвар харьцангуй дорой байдаг онцлогтой тул ойн санг хамгаалах, нөхөн сэргээх ажилд уншигч таны мэдлэг, хувь нэмрийг оруулах зорилгоор энэхүү танин мэдэхүйн цуврал номыг эмхтгэн гаргасан болно.

Өгөгдөл ба материал

Нэмэлт мэдээлэл

Талбар Утга
Эх сурвалж Ойн нөөц, ой хамгааллын салбар
Зохиогч Б.Удвал
Хувилбар 1
Сүүлийн шинэчлэл 2019 1-р сар 30, 05:20 (UTC)
Үүссэн 2018 10-р сар 1, 01:07 (UTC)