Өгөгдөл

Чийг намаг, хүлэрт намаг болон тариалангийн талбайд хүлэмжийн хийн ялгарлын коэффициентыг тооцох нь

Монгол улсад газар ашиглалтын төрлүүд болох газар тариалан, чийг намаг, хүлэрт намагтай газраас ялгарч буй хүлэмжийн хий болон ялгарлын коэффициентыг тооцсон судалгаа одоог хүртэл хийгдээгүй байдаг. Энэхүү судалгаа нь IPCC-ын гарын авлагын Volume-2 арга зүйгээр газар ашиглалтын төрлүүд дээрх хүлэмжийн ялгарлын коэффициентыг хээрийн шууд хэмжилтийн аргад суурилан тооцох зорилготой. Газар ашиглалтын төрлүүдэд ялгарлын коэффициентыг тодорхойлох нь үндэсний хэмжээний хүлэмжийн хийн тооллогод бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм. Судалгаанд Хэнтий аймгийн (1) Хурхын голын хөндий, (2) Улаанбаатар хотын ойролцоох чийг намаг, хүлэрт намаг, тариалангийн талбайд судалгааны цэгүүдийг сонгосон. Судалгааг 2020-2021 оны хавар, зуны улиралд хийсэн бөгөөд СО2 ялгарлыг EGM-4 багаж ашиглан тодорхой давталттай (n=87) хэмжилт хийсэн. Сонгосон цэгүүдэд хөрсний дээжийг 0-5 см, 5-10 см, 10-15 см, 15-30 см гүнээс тус тус цуглуулсан. Судалгааны үр дүнгээр хүлэрт намгийн хүлэмжийн ялгарлын коэффициент нь нүүрстөрөгчийн давхар исэл, метан хийн хувьд 357.2 гр [CO2] м-2 жил-1 (±125.7), 18.8 гр [CH4] м-2 жил-1 (±6.6), чийг намгархаг газарт 193.4 гр [CO2] м-2 жил-1 (±53.8), 10.2 гр [CH4] м-2 жил 1 (±2.8), харин тариалангийн талбайд 118.0 гр [CO2] м-2 жил-1 (±29.4), 6.2 гр [CH4] м-2 жил-1 (±1.5) тус тус байсан. Энэхүү хэмжилтүүд нь улирлын болон цагийн давтамжтайгаар нэг жилийн хугацаанд шууд хэмжилтийн аргаар тодорхойлсон учир Монгол орны газар ашиглалтын төрлүүд дээр лавлах утга (default value) болон ашиглах бүрэн боломжтой юм.

Өгөгдөл ба материал

Нэмэлт мэдээлэл

Талбар Утга
Эх сурвалж https://www.mongoliajol.info/index.php/MJGG/article/view/2521
Зохиогч А. Саруулзаяа
Арчлагч Ё. Пүрэвдулам
Сүүлийн шинэчлэл 2024 4-р сар 5, 09:08 (UTC)
Үүссэн 2024 1-р сар 16, 03:45 (UTC)