Өгөгдөл

Суурь судалгаа

“Баруун Хэнтийн ойн төлөв байдлыг үнэлэх, ойг хамгаалах, нөхөн сэргээх судалгаа” сэдэвт суурь судалгааны ажлыг 2011-2013 онд гүйцэтгэхээр Боловсрол, соѐл, шинжлэх ухааны сайдын тушаал гарснаар Шинжлэх ухаан, технологийн сан санхүүжүүлэн ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн хэрэгжүүлсэн болно. Сэдэвт ажлын үргэлжлэх хугацаа 3 жил бөгөөд 2013 оны 12 сарын 31-нээр дуусч байна. Энэхүү сэдэвт ажлын тайлан оршил, үндсэн 2 хэсэг, дүгнэлт, хавсралт бүхий 218 хуудастай ба нийт 83 ширхэг зураг, 89 ширхэг тахирмаг, 4 бүдүүвч, 25 томьѐо, 111 хүснэгт орсон болно. Сэдэвт ажлын тайланг Геоэкологийн хүрээлэнгийн ойн нөөц, ой хамгааллын салбарын эрдэмтэн, судлаачид 2013 оны 12-р сард бичив. Энэ тайлан ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн өмч болно. Монгол орны байгалийн болон өөрчлөгдөлд орсон ойн экологийн нөөцийг судлан харуулж, ойн нөөц баялагийг өнөө ба ирээдүйн эрх ашигт нийцүүлэн зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх зорилгын үүднээс урт хугацааны мониторингийн судалгааны цэг байгуулж туршилт, судалгааг хийх, залуу судлаачдад судалгааны арга барил эзэмшүүлэх, судлаачдын залгамж халааг бэлтгэх явдал бидний эрхэм зорилго билээ. Ойн экосистем, түүний тэнцвэрт байдал алдагдалтанд нөлөөлж буй хүний үйл ажиллагааны болон байгалийн хүчин зүйлсийг илрүүлж, ойг зохистой ашиглах, хамгаалах, зориудаар нөхөн сэргээж, ойн нөөцийг нэмэгдүүлэх шинжлэх ухааны үндэслэл боловсруулах зорилготой уг сэдэвт ажлыг гүйцэтгээд байна.

Өгөгдөл ба материал

Нэмэлт мэдээлэл

Талбар Утга
Эх сурвалж Ойн салбар
Зохиогч Удирдагч доктор (Ph.D), дэд проф Ц.Дашзэвэг
Арчлагч Batsaikhan
Хувилбар 1
Сүүлийн шинэчлэл 2018 9-р сар 24, 03:22 (UTC)
Үүссэн 2018 9-р сар 24, 03:21 (UTC)