Өгөгдөл

Булган аймгийн Рашаант суманд байрлах Цөлжилттэй тэмцэх туршилт судалгааны төв

ШУА-ийн Геоэкологийн хүрээлэн (хуучин нэрээр) 2009 оноос Булган аймгийн Рашаант сумын нутагт хээрийн бүсийг төлөөлүүлэн экологийн нөхцөлд цөлжилт, газрын доройтлыг бууруулах ургамал, агрономи, инженерийн арга технологийг турших төв байгуулах санаачлагыг гаргасан. НҮБХХ, ЩХА зэрэг олон улсын донор байгууллагуудын дэмжлэгтэйгээр 2010 онд энэхүү төвийг байгуулсан. Өнгөрсөн хугацаанд тус туршилт, судалгааны төвд ховор, ховордсон болон элсний нүүлт хөдөлгөөнийг сааруулах голлох төрөл зүйлийн мод, сөөг тарималжуулж, элсний нүүлтийг бууруулах механик хамгаалалт байгуулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр ашиглан усалгаа, арчилгааны асуудлыг шийдвэрлэх зэрэг шинэ, арга технологийг нэвтрүүлээд байна.

Өгөгдөл ба материал

Нэмэлт мэдээлэл

Талбар Утга
Сүүлийн шинэчлэл 2020 5-р сар 13, 02:50 (UTC)
Үүссэн 2020 5-р сар 13, 02:49 (UTC)