Модлог идэшт шавж, тэдгээрээс хамгаалах арга

URL: http://portal.igg.ac.mn/dataset/6aaf19cc-436b-443d-ab07-c94b1b15f896/resource/072503bb-098a-4458-b441-f9450f934f23/download/-.pdf

Хэнтий нурууны баруун хэсгийн нэгэн томоохон район нь Шарын голын ой бүхий нутаг бөгөөд уур амьсгал, газар зүйн хувьд өвөрмөц нөхцөлтэй нутаг юм. Сүүлийн жилүүдэд тухайн бүс нутагт мод бэлтгэл, түймэр зэрэг хүний үйл ажиллагаанаас шалтгаалж, ойн экосистем доройтож, модлог идэшт шавжийн тархан олшрох нөхцөл бүрдэн, ойн нөөц, үйлдвэрлэлийн хэрэгцээт чанарыг алдагдуулсаар байна. Мөн нөгөө талаас модлог идэшт шавж ойн экосистемийн үйл ажилгаанд, ялангуяа доройтож хэвийн үйл ажилагаагаа алдсан модны хаталт, ялзрал, өмхөрлийн явцыг улам эрчимжүүлж, хөрс үүсэх, шим бодис бүрэлдэх бодисын эргэлтийг хурдасгахад чухал нөлөө үзүүлж байна. Түүнчлэн тухайн бүс нутагт нарсан ой түгээмэл тархсан, хүн ам харьцангуй нягт суурьшсан зэргээс шалтгаалж, ойн түймэр үе үе гарах болсон нь модлог идэшт шавжийн олшрох, идэш эжээлийн тохиромжтой нөхцлийг бүрдүүлж байна. Ойн ценозын тэнцвэрт байдлыг алдагдуулаг хүний сөрөг үйл ажиллагааны нөлөөллийн нэг хэлбэр бол мод бэлтгэл юм. Шарын голын мод бэлтгэх аж ахуй 1971 онд сайд нарын зөвлөлийн 101-р тогтоолоор жилд 40 мян. шоо метр мод бэлтгэх хүчин чадалтайгаар байгуулагдсан байна. Тухайлбал: 1975-1988 онд 1,5 сая шоо метр мод бэлтгэсэн байна. Энэ нутгаас жилд дундажаар 80-100 мянган шоо метр мод огтолж байжээ.

Энэ нөөцөд зориулж үүсгэсэн харагдац байхгүй байна

Нэмэлт мэдээлэл

Талбар Утга
Өгөгдлийн сүүлийн шинэчлэл 2018 10-р сар 1
Мета өгөгдөлийн сүүлийн шинэчлэл 2018 10-р сар 1
Үүссэн 2018 10-р сар 1
Хэлбэр application/pdf
Ашиглах зөвшөөрөл Бусад (Нээлттэй)
created6 жилээс өмнө
formatPDF
id072503bb-098a-4458-b441-f9450f934f23
last modified6 жилээс өмнө
mimetypeapplication/pdf
on same domainTrue
package id6aaf19cc-436b-443d-ab07-c94b1b15f896
revision idb4811a5f-4413-4d53-9db4-569eb030d7c9
size1.8 мегабайт
stateactive
url typeupload