Өгөгдөл

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн газрын доорх усны чанар, бохирдлын судалгаа

Усны нөөц нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд харилцан адилгүй тархаж, чанар найрлагаараа өөр өөр байгаагаас усны ихэнх нөөц уулархаг мужид байршиж хур тунадасаар богино хугацаанд нөхөгддөг онцлогтой. Газрын доорх усны ихэнх нөөц нь хангайн бүс нутагт, гол төлөв томоохон голын хөндийд агуулагдана. Жишээ нь Улаанбаатар хотын хувьд төвлөрсөн ус хангамжийн гол эх үүсвэр нь Туул голын хөндийн дагуух газрын доорх усны томоохон ордууд байх бөгөөд усны нөхөн сэлбэгдэх боломжтой. Газрын доорх усны нөөц нь дан ганц усны тоо хэмжээ бус түүний чанараас шууд хамаардаг учраас газрын доорх усны тоон болон чанарын судалгааг хамтад нь судлах шаардлагатай (Alley. et al., 1999). Сүүлийн жилүүдэд ялангуяа Улаанбаатар хот шиг суурин газруудад хүний үйл ажиллагааны нөлөөгөөр усны чанар найрлагад өөрчлөлт гарч, улмаар бохирдолт бий болж байна (Нямдаваа ба бусад., 2019). Газрын доорх усны химийн найрлага нь хур тунадасны уснаас гадна тухайн усыг агуулж буй эрдэс-чулуулгийн харилцан үйлчлэлийн үр дүндд бүрэлдэн тогтоно. Тиймээс тухайн усыг агуулж буй газар нутгийн хөрс, чулуулаг давхаргад явагдаж буй химийн урвалыг танин мэдсэнээр хүний үйл ажиллагаанаас ирээдүйд гарч болох сөрөг нөлөөллийг таслан зогсоох боломжтой учраас газрын доорх усны чанарын судалгаа нь чухал ач холбогдолтой юм (Жавзан ба бусад., 2013).

Өгөгдөл ба материал

Нэмэлт мэдээлэл

Талбар Утга
Зохиогч Д.Гэрэлт-Од1 Ч.Жавзан2 Б.Рэнчинбуд3
Арчлагч Б.Рэнчинбуд
Сүүлийн шинэчлэл 2019 11-р сар 11, 08:30 (UTC)
Үүссэн 2019 11-р сар 11, 08:29 (UTC)