Өгөгдөл

Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын байгууламж: зохистой ашиглалт, усны чанар, бохирдлын асуудалд

Нийслэл Улаанбаатар хотын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд үерээс хамгаалах барилга байгууламжуудын хүчин чадал хүрэлцэхгүйн дээр ашиглалтын шаардлагыг ч хангаж чадахгүй байна. Хотын иргэд ахуйн хог, хаягдлыг ойролцоох үерийн суваг, шуудуу болон гуу жалганд шууд хаяж, хогийн цэг болгодог уламжлалт муу зуршил арилахгүй байгаагаас хог хаягдал нь үерийн байгууламжийг бөглөж, үерийн эрсдлийг нэмэгдүүлдэг. Судалгаагаар үерийн аюулаас сэргийлэх байгууламжийн одоогийн байдалд үнэлгээ хийж, нийслэл хотын байнгын бус бохирдлын эх үүсвэр үерийн сувгийн усаар зөөгдөж байгаа бохирдлыг харьцуулан судалсан дүнг энэ өгүүлэлд орууллаа. Бохирдлын зөөгдлийн судалгааг үерийн суваг, Сэлбэ голын үерийн (хаврын шар ус, зуны хур борооны) уснаас авсан сорьцуудад гидрохими, бактериологи болон хүнд металлын агууламжийн шинжилгээ хийн, үерийн сувгийн усаар дамжин Туул гол руу орох бохирдлын хэмжээг тодорхойлж, чанар найрлагыг цас, борооны устай харьцуулав. Судалгааны үр дүнд үерийн суваг болон Сэлбэ голоос авсан судалгааны 3 цэгийн сорьцийн дундаж агууламжаар хаврын улиралд цагт 1.03 тн, зуны улиралд 0.37тн азотын бохирдол Туул голд ордог болохыг тогтоов. Мөн үерийн хамгаалалтын байгууламжийн одоогийн байдалд дүгнэлт хийн, түүнийг сайжруулах,бохирдлыг бууруулах, арилгах зарим арга замын талаар өгүүлэв.

Өгөгдөл ба материал

Нэмэлт мэдээлэл

Талбар Утга
Зохиогч Т.Энхжаргал1,Л. Жанчивдорж1, Б.Сэнжим1, Б.Мөнхтөр1
Сүүлийн шинэчлэл 2018 9-р сар 27, 07:40 (UTC)
Үүссэн 2018 9-р сар 27, 07:38 (UTC)