Хээрийн бүсийн газар зүй, уур амьсгалын ерөнхий төлөв байдал болон судалгаа
хийсэн сумдын бэлчээрийн газрын экологийн төлөв байдал, газар ашиглалтын хэлбэр
тэдгээрт гарч буй хувьсал өөрчлөлт, даац багтаамжийг тогтоох судалгааг нийгэм-эдийн
судалгаатай нэгэн зэрэг хийсэн судалгааны дүнгээр энэхүү номыг бичлээ. Манай орны
байгалийн үндсэн нөөц, хөгжлийн баталгаа болсон бэлчээрийг нөөц багтаамжинд нь
тохируулан, ашиглан хамгаалах менежментийг боловсрууллаа. Бэлчээрийн газрыг зөв
зохистой ашиглах, нөхөн сэргээхэд шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах орчин
үеийн шаардлагын хүрээнд залуу судлаачидад арга зүй эзэмших, цаашид судалгааны
чиглэл тогтоох болон бэлчээрийн экологийн талаар судалгаа хийх сонирхолтой хэн боловч
энэхүү номыг ашиглах боломжтой.