Өгөгдөл

Түүхий усны нөлөө

Байгалийн (түүхий) ус гэж цэвэршүүлээгүй, шүүгээгүй, боловсруулаагүй газар доорх ус, борооны буюу хөрсний ус, нуур цөөрөм, булаг шанд, гол мөрний усыг хэлнэ. Хэрэглэгчид савласан усыг боловсруулсан, крантны усыг цэвэршүүлсэн учраас эрдэсгүй болж усны амт, үнэр өөрчлөгддөг гэж үздэг. Тиймээс байгалийн усыг илүү өвөрмөц амттай, олон төрлийн ашиг тустай хэмээн ойлгодог. Сүүлийн хэдхэн жилд байгалийн ус хэрэглэгчид ихээр бий болсон шалтгаан нь “Органик хүнс” нэртэй хөдөлгөөн гарч органик бүтээгдэхүүнийг хамгийн эрүүл бөгөөд хүний эрүүл мэндэд нэн чухал гэдгийг баталсантай холбоотой юм. Байгалийн усанд агуулагдах эрдсүүд түгээгүүрийн түүхий ус болон савалгаатай уснаас хэд дахин илүү гэж ихэнх хэрэглэгчид үздэг. Тийм учраас усыг шүүлгүй, химийн ямар нэг аргаар ариутгалгүй хэрэглэх явдал эрүүл мэндэд ихээхэн ач тустай гэдэгт тэд итгэдэг байна.

Өгөгдөл ба материал

Нэмэлт мэдээлэл

Талбар Утга
Зохиогч Гэрэлт-Од
Сүүлийн шинэчлэл 2018 12-р сар 5, 10:44 (UTC)
Үүссэн 2018 12-р сар 5, 10:44 (UTC)