Туул голын усны бохирдлын индексийг УХ, БХХ5, NH4+, ПИЧ, бичил элемент зэрэг үзүүлэлтүүдээр тооцож, голын усны чанарыг урсгалын дагууд үнэлсэн. 1-рт: Туул гол нь Босгийн гүүрээс Хар Усан Тохой (115км) хүртэл ГУЦЗАН-н “Маш цэвэр”-ээс “Цэвэр”, 2-рт: Налайхын цэвэрлэх байгууламжийн бохир ус нийлэх хэсгээс (Голын дагуух жуулчны баазууд) эхлэн Сонсголон хүртэл (60км) Цэвэр болон Бага зэргийн бохирдолттой 3-рт: Дээд Сонгиноос (Төв цэвэрлэх байгууламжийн бохир ус нийлсэн хэсгээс) Алтанбулагийн гүүр хүртэл (55 км) Маш их бохирдолттой, 4-рт: Алтанбулагийн гүүр орчмоос Хустай (65км) хүртэл Их бохирдлолттой, 5рт, Хустайгаас Орхон голд цутгах хүртэл (330км) Бага зэргийн бохирдолттой гэж тодорхойлогдлоо. Эндээс үзэхэд Туул гол Налайхын дээд хэсгээс эхлэн бохирдож эхэлж байгаа нь тодорхой байгаа юм. Шинжилгээний үр дүнг холбогдох стандартуудтай жишиж, өмнөх судлаачдын хийсэн судалгааны материалтай харьцуулан үзэхэд сүүлийн 2 жилд Туул голын усны чанарын индекс нь бохирдолт ихтэй хэсгүүдэд (Дээд Сонгиноос – Алтанбулагийн гүүр) 9.8-22.2 дахин өсч, усны чанар муудсан гэсэн дүгнэлтэд хүрлээ.