Өгөгдөл

Автозамын цэвдгийн судалгааны үр дүнгээс (Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн автозамын жишээн дээр)

Сүүлийн жилүүдэд манай улсын хатуу хучилттай авто замын сүлжээ эрчимтэйгээр тэлж байгаа хэдий ч цэвдэгтэй бүс нутагт зам барихдаа цэвдгийн нарийвчилсан судалгааг хийж, тухайн зурвас хэсгийн цэвдгийн шинж чанар, онцлогт тохирсон далангийн шийдлээр авто замыг төлөвлөж барьдаггүй нь эвдрэл, суулт ихтэй, насжилт багатай замуудыг нэмэгдүүлэх гол шалтгаан болоод байна. Иймд бид Монгол орны цэвдгийн үргэлжилсэн тархалттай бүс нутаг болох Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг Цагааннуур тосгоноос ОХУ-тай хиллэдэг Улаанбайшинт хилийн боомт хүртэлх 25.8 км автозамын К13+600:K13+800, К14+360:K14+500, К15+160:K15+300 зурвас хэсгүүдийг сонгож цэвдгийн нарийвчилсан судалгааг хийсэн. Дээрх зурвас хэсгүүдийг сонгон авсан шалтгаан нь тухайн зурвас хэсгүүдийн замын даланг бэлтгэх явцад газрын гадаргад ажиглагдахуйц суулт, хэв гажилтууд үүссэн байсан. Энэхүү судалгаанд өндөр нарийвчлал бүхий геофизикийн цахилгаан хайгуул, өрөмдлөг, хөрс чулуулгийн дээжлэлт, цооногийн температур хэмжилт зэргийг хээрийн нөхцөлд хийж, лабораторийн нөхцөлд боловсруулсан. Судалгааны үр дүнгээр К13+600:K13+800, K14+360:K14+500, K15+160:K15+300 хэсгүүдэд замын далангийн суурийн хэсэгт ухалт хийсний дараа цэвдгийн гэсэлт ухмалын төв хэсэгт 1.5-3 метр явагдаад зогсохгүй ухмалын хоёр хажуу талд гэсэлт явагдсан байв. Тухайн гэсэлт явагдсан 1.5-3 метрийн гүнд агуулагдах мөсжилтийн хэмжээг 3 метрээс дооших гүний мөсжилтийн хэмжээтэй харьцуулж үзэхэд 3 дахин бага мөсжилттэй байсан нь дээрх гурван хэсэгт хамгаалах хоолойг суурилуулах шаардлага байгааг харуулж байна. Энэхүү хоолой нь дэлхийн цэвдэгтэй бүс нутагт замын даланг эвдрэлээс сэргийлэх зорилгоор өргөнөөр ашиглагддаг термосифон хоолой байж болно.

Өгөгдөл ба материал

Нэмэлт мэдээлэл

Талбар Утга
Эх сурвалж https://www.mongoliajol.info/index.php/MJGG/article/view/2522
Зохиогч Г. Уламбаяр
Арчлагч Ё. Пүрэвдулам
Сүүлийн шинэчлэл 2024 4-р сар 5, 09:05 (UTC)
Үүссэн 2024 1-р сар 16, 04:05 (UTC)