БОАЖЯ-ны захиалгат “Хуурай гандуу бүс нутгийн зарим төв суурин газрын
цөлжилт, түүнтэй тэмцэх, сааруулах арга хэмжээний менежмент” шинжлэх ухаан,
технологийн төслийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайдын 2007 оны 07-р
сарын 20-ны өдрийн 272 тоот тушаалаар батлагдаж, 2008 оноос Шинжлэх ухаан,
технологийн сангийн санхүүжилттэйгээр хэрэгжиж 2010 оны 12-р сарын 31-нээс дуусч
байна.
Энэхүү шинжлэх ухаан, технологийн төслийн эрдэм шинжилгээ, туршилт-
судалгааны ажлын нэгдсэн тайлан 141 хуудас, 88 зураг, 3 хүснэгт, 4 хавсралтаас
бүрдэнэ.
Төслийн ажлын тайланг Геоэкологийн хүрээлэнгийн Цөлжилтийн Судалгааны
Төвд 2010 оны 12 сард бичиж боловсруулав. Энэхүү тайлан, түүнд тусгагдсан мэдээлэл,
дүгнэлт, зураг нь ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн өмч болно.