Өгөгдөл

ЭКОЛОГИЙН ДҮРВЭГСЭД БА ЦӨЛЖИЛТ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ

Экологийн дүрвэгсэд гэдэг нь уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол, гамшиг зэрэг шалтгаанаас болж орон гэр, өсөж төрсөн нутгаа орхихоос өөр аргагүй болсон хүмүүс юм. Дэлхийн дулаарал, далайн түвшний өсөлт, ган гачиг, цөлжилт зэрэг үзэгдлүүд нь экологийн дүрвэгсдийн тоог нэмэгдүүлж, ялангуяа буурай болон хөгжиж буй улс орнуудад ихээхэн хүчтэй нөлөөлж байна. НҮБ-аас мэдээлснээр, 2022 онд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас эрсдэлтэй бүс нутгаас дүрвэгсдийн тоо урьд урьдынхаас илүү их буюу 2010 онд 61 хувь байсан бол 2022 онд 84 хувь болж өссөн байна . Энэ нь уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтний амьдрах орчинд хэрхэн нөлөөлж байгааг тодорхой харуулж байгаа юм. Дэлхийн банкны 2021 оны тайланд 2050 он гэхэд уур амьсгалын хямрал нь 200 сая гаруй хүнийг нүүхэд хүргэж болзошгүй хэмээн дурджээ. Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цөлжилт, газрын доройтол нь бэлчээрийн мал аж ахуйд хүчтэй нөлөөлж, хөдөө орон нутгийн малчдын амьжиргааг доройтуулан, хот суурин газарт эрчимтэй шилжин суурьших нөхцөл бүрдсэн хэмээн үзэж болохоор байна. Тухайлбал 2000-2023 оны хугацаанд 665 мянга гаруй хүн хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу шилжин суурьшсан байна. Дэлхийн дулаарал, цөлжилт, газрын доройтол нь бэлчээрийн мал аж ахуйд тулгуурласан үндэсний эдийн засгийн гол салбарт хохирол учруулж, малчдын амьжиргаанд нөлөөлж байгаа бол, төв суурин газарт соёлын болон эдийн засгийн татах хүч өндөр байгаа нь хөдөө орон нутгаас төв суурин газарт чиглэсэн шилжилт хөдөлгөөн нэмэгдэхэд нөлөөлж байгааг энэхүү нийтлэлээр харуулахыг зорилоо. Хүн амын шилжилт хөдөлгөөн нь зөвхөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын нөхцөл байдалтай холбоотой асуудал биш бөгөөд эдийн засаг, нийгэмд тулгамдаад байгаа томоохон сорилт юм.

Өгөгдөл ба материал

Нэмэлт мэдээлэл

Талбар Утга
Зохиогч Г.Ганцэцэг
Арчлагч
Сүүлийн шинэчлэл 2025 2-р сар 10, 10:40 (UTC)
Үүссэн 2025 2-р сар 10, 10:32 (UTC)
Уур амьсгалын өөрчлөлт
Цөлжилт
Экологийн дүрвэгсэд