Өгөгдөл

ЭГ-СЭЛЭНГЭ МӨРНИЙ ЗЭВЭГ Brachymystax lenok, (Pallas,1773) ЗАГАСНЫ СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС

Улс орон хөгжихийн хирээр эрчим хүчний хэрэглээ ихэсч усны барилга байгууламжуудыг барих ажил эрчимтэй явагдаж байгаагаас шалтгаалан тэдгээр нь загасны нүүдэл, шилжилт хөдөлгөөн, идэш тэжээл, популяцийн төлөв байдалд хэрхэн нөлөөлөхийг судлах зорилгоор Эг-Сэлэнгэ мөрний загасны судалгааг 2014-2015 онд явуулсан. Эгийн голоос судалгаанд 2+-8+ насны 206-500 (326±77.9) мм урттай, 88-1321 (582±436.4) гр жинтэй, Сэлэнгэ мөрнөөс 2+-9+ насны 205-563 (378±73.1) мм урттай, 83-1768 (599±381.2) гр жинтэй зэвэг загас хамрагдсан бөгөөд 2+-5+ насны өсвөр насны загас 73.3%-79.1%-ийг эзэлж байна. Түүний идэш тэжээлийн бүрэлдэхүүнд сээрнуруугүйтэн амьтад хуурай массын 97%-ийг эзэлж, загас 1.9-2.3%-ийг эзэлж байна. Зэвэг загасны шилжилт хөдөлгөөнийн тогтоох зорилгоор анх удаа тусгай зориулалтын дохиолол дамжуулагчийг мэс заслын аргаар хэвлийд суулган тракин хийн 2 км шилжилт хөдөлгөөн хийж байгааг тогтоолоо.

Өгөгдөл ба материал

Нэмэлт мэдээлэл

Талбар Утга
Зохиогч Ц. Өнөржаргал, Б. Ганзориг, М. Жансагсодном, Б. Мэндсайхан
Сүүлийн шинэчлэл 2018 9-р сар 27, 03:51 (UTC)
Үүссэн 2018 9-р сар 27, 03:51 (UTC)