Монгол орны ойн тархалтын зураг

URL: http://portal.igg.ac.mn/dataset/feeffa08-5df4-46dc-86d2-90da2f4911f0/resource/b6d893cb-e02f-4059-97f9-f720f898543c/download/mongol-ornii-oin-tarkhalt.jpg

Монгол Улсын ойн сан бүхий газар 2016 оны байдлаар 18.5 сая. Га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.8%-ийг эзэлж, үүнээс 12.3 сая.га нь ойгоор бүрхэгдсэн (хэвийн ургаж байгаа), 5.6 сая.га нь ойгоор бүрхэгдээгүй (түймэр, мод бэлтгэл, хөнөөлт шавжид нэрвэгдсэний улмаас доройтолд орсон ой), 543.4 мян.га нь ойн сан доторх ойн бус талбай байна. Ойн сан бүхий газрын ойгоор бүрхэгдсэн талбайг нийт газар нутагт харьцуулсан хувь буюу ойрхог чанар 7.9 % байна (Монгол орны байгаль, орчны төлөв байдлын тайлан 2015-2016). 2016 оны байдлаар ойн сангийн 1836.5 мян.га талбай ойн түймэр болон хөнөөлт шавжид, 0.9 мян.га талбай байгалийн гамшигт (салхи, шуурга, цас) нэрвэгдсэний, 106.7 мян.га талбай мод бэлтгэл явагдсаны улмаас доройтолд орсон байна (Монгол орны ойн сан. 2016. УБ. Ойн судалгаа хөгжлийн төв). Доройтсон ойн талбайг нөхөн сэргээх, ойжуулах замаар ойн талбай, нөөцийг нэмэгдүүлдэг бөгөөд манай улс 1971 оноос уг арга хэмжээг хэрэгжүүлж эхлэсэн ба 1980-аас 2016 оны хооронд 199144.9 га талбайг ойжуулсан байна (Монгол орны байгаль, орчны төлөв байдлын тайлан 2015-2016).

Шигтгэх

Нэмэлт мэдээлэл

Талбар Утга
Өгөгдлийн сүүлийн шинэчлэл 2018 10-р сар 1
Мета өгөгдөлийн сүүлийн шинэчлэл 2018 10-р сар 1
Үүссэн 2018 10-р сар 1
Хэлбэр image/jpeg
Ашиглах зөвшөөрөл Бусад (Нээлттэй)
created5 жилээс өмнө
formatJPEG
has viewsTrue
idb6d893cb-e02f-4059-97f9-f720f898543c
last modified5 жилээс өмнө
mimetypeimage/jpeg
on same domainTrue
package idfeeffa08-5df4-46dc-86d2-90da2f4911f0
revision id3a91a13f-ddc5-40c0-b0a4-c6ef0f1f0db6
size90.9 килобайт
stateactive
url typeupload