Ноён хангайн халуун рашаан
Монгол орны нутаг дэвсгэрт олон улсын рашааны эмчилгээний зориулалтын шалгуурыг хангаж чадах 130 гаруй халуун, хүйтэн рашааны орд байдаг. Үүний дотор халуун рашаан 42, халуун уур 1, нүүрс хүчлийн хүйтэн рашаан 60 гаруй, рашаантай төстэй усны үелэл 30 шахам, эмчилгээний онцгой бүрэлдэхүүнгүй боловч эмчилгээнд тустай 10 шахам усны илрэл байдаг аж. Мөн 270 гаруй рашаан төстэй харз, булгууд байдаг гэж судлаачид үздэг [1]. Шинжлэх ухааны үүднээс тайлбарлахад, "рашаан" гэдэг нь физикийн болон химийн өвөрмөц шинж чанар бүхий эмчилгээний ач холбогдолтой байгалийн ус, шаврыг хэлдэг [2]. Харин "рашааны орд" гэж газрын гадарга, түүний хэвлийд бүрэлдэн тогтсон рашаан агуулж байгаа газрыг хэлнэ. Анагаан эмчлэх чадалтай газрын энэ гайхамшигт усыг эрт дээр vеэс хvмvvс шvтэн биширч, євчин эмгэгийг илааршуулахад ашигласаар ирсэн бөгөөд өнөө үед амралт, сувиллын байдлаар байгалийн эрдэст рашаан усыг ашиглаж байна. Үүний нэг нь Архангай аймгийн Хангай сумын нутагт орших Ноён хангай халуун рашаан юм. Ноён Хангайн уул нь байгалийн өвөрмөц тогтоцтой уул бөгөөд нутгийн ард түмэн эрт дээр үеэс шүтэж ирсэн түүхэн уламжлалтай. Эмчилгээний чанартай олон төрлийн халуун рашаантай, далайн түвшнээс дээш 3183.5м өндөрт өргөгдсөн энэхүү уулыг УИХ-ын 1998 оны 28 дугаар тогтоолоор хамгаалалтанд авчээ. Нийт 56.6 мян.га талбайтай.
Нэмэлт мэдээлэл
Талбар | Утга |
---|---|
Өгөгдлийн сүүлийн шинэчлэл | 2024 2-р сар 15 |
Мета өгөгдөлийн сүүлийн шинэчлэл | 2024 2-р сар 15 |
Үүссэн | 2024 2-р сар 15 |
Хэлбэр | application/pdf |
Ашиглах зөвшөөрөл | Creative Commons Attribution |
created | 10 сарын өмнө |
format | |
has views | True |
id | f3b9df41-1482-4f3d-9bf5-21d0c5177a90 |
last modified | 10 сарын өмнө |
mimetype | application/pdf |
on same domain | True |
package id | 059816a5-7076-4383-8831-b007b4420cbf |
revision id | ecfa1df6-14b6-454c-894e-0c199ac951a8 |
size | 700 килобайт |
state | active |
url type | upload |